Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш 874 аж ахуй нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна.
Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 817 нь дотооддын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/ үлдсэн 12 нь хамтарсан хөрөнгө оруулалтай компаниуд байгаа аж.
Тэдгээрээс шинээр 136 тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. Мөн тусгай зөвшөөрөл олгох боломжтой 492 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар Ашигт малтмалын газраас мэдэгдэл хүргүүлээд байгаа юм байна.
Өнгөрөгч наймдугаар сарын 21-ний өдрөөс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын ажил дахин эхэлсэн. Өнөөдрийн хүртэл долоон удаагийн сонгон шалгаруулалт явагдсаны дүнд 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.
Харин нэр бүхий найман талбайд өнөөдрийг хүртэл огт санал ирүүлээгүй байгаа аж. Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 8.95 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөс 431 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 270 сая төгрөг зэрэг нийт 10.3 тэрбум төгрөгийг улсын төсөвд төвлөрүүлсэн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэв.
Сэтгэгдэл (1)