Өнөөдөр дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр. Эл өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдийг тэмдэглэхийг тунхагласан бөгөөд дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглээд 22 жил болж байгаа билээ.
Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Монголын “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум"-ыг хоёр хоногийн өмнө зохион байгуулсан. Харин өнөөдөр Нээлттэй нийгэм форумаас дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах юм.
Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхий нийтээр хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэн тунхаглах өдөр болгон тэмдэглэдэг. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа болон ахмад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын албан хаагчиддаа баярын мэнд хүргэе.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)