Хэлэлцүүлгийн эхэнд Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал “Өнгөрсөн жил УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн төсвийн дэмжлэгийг тавин хувиар бууруулж, 100 гаруй ажилтан цомхотголд өртлөө.
Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх оролдлого хийх, дарамт шахалт үзүүлэх, сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мэдээлэл олж авах, түгээхэд нь саад хийх, нууц эх сурвалжаа илчлэхийг албадах зэрэг оролдлого нэмэгдсэн” хэмээн онцлов.
Түүнчлэн Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 2014-2015 оны судалгаагаар 2012-2014 оны хооронд сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцох, оролдлого хийх, эх сурвалжаа илчлэхийг албадах, Тагнуулын ерөнхий газраас сэтгүүлчдийг олноор байцаах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилох, цензур болгон ашиглах зөрчил өмнөх жилүүдээс нэмэгдсэн нь түгшүүр төрүүлж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэсэн юм.
Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр манай орны хувьд хоёр онцгой үйл явдалтай давхцаж байгаагаар ач холбогдолтой аж. Маргааш, нөгөөдөр Улаанбаатар хотноо “Онлайн эрх чөлөө” эвслийн тавдугаар бага хурал, мөн Женев хотноо НҮБ-ын хүний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэхтэй зэрэгцэж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)