Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, аж ахуйн нэгжийг шалгаруулна

2015-5-04
0
ЖИРГЭХ

         Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.


Нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,


 
-    Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХ-ын 2014 оны 126 тоот тогтоолыг үндэслэн нийслэлийн төвийн 6-н дүүрэг тус бүрт газар чөлөөлөх тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны Б/43 тоот тушаал гарсантай холбогдуулан дүүргүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын суурин болон хээрийн судалгааг хийсэн. Нийт 19,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын трасст 562 нэгж талбар байна.


 
-    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/235 дугаар захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил дүүргүүдийн Засаг даргын захирамжаар цэрэг татлагын товчоодыг байгуулан, цэрэг татлагын үед ажиллах бүрэлдэхүүнийг сонгон авч томилон, ажил үүргийн хуваарийн дагуу сургалт семинарт хамруулсан. Зарлан дуудах хуудсыг төрийн нэрийн өмнөөс иргэдэд хүргэн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудасны тараалт өнөөдрийн байдлаар 92,3 хувьтай байна.
 


-    Дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн болон батлагдсан зураг төсөлгүй, зөрчил гаргасан  аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргаж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан байна.


 
-    Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн асах унтрах цагийг тааруулан, хяналт тавин ажиллаж байна. Дүүргүүдийн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниуд гэр хорооллын хороодын дарга нараас гэрэлтүүлгийн асалтын мэдээг авч баталгаажуулан гүйцэтгэлээ авдаг ажиллагаанд шилжсэнээр гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтыг бүрэн хянаж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцах компаний сонгон шалгаруулалт хийх үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэгт гарсан гэмтлийг 30.00 минутаас 48 цагийн дотор гэмтлийг засварлаж байх шалгуур үзүүлэлтийг гэрээний заалтанд оруулсан байна.

 

Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын А/314 дүгээр захирамжаар хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүн, байгууллага, аж ахуйн нэгжийн тохижилт, цэвэрлэгээний ажлыг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтүүд, “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл” баталсан. Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага,  эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ гэх мэт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй хамрагдах юм. Ажлын хэсэг нь хуваарьт хороодод тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын явцад хяналт тавьж, эрчимжүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч  ажиллана. Байгууллагуудын тохижилт, цэвэрлэгээний ажлыг шалгаж,  батлагдсан 23 төрлийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ өгөх юм. Мөн дүүргүүдийг 4 хэсэгт хуваан өрсөлдүүлж, тохижилт, цэвэрлэгээний ажлын идэвх, оролцоо, үр дүнг харгалзан хэсэг тус бүрээс 1 дүүргийг буюу 4 дүүргийг шалгаруулах юм байна.

 

Мөн энэ үеэр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхийг  Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Тухайлбал, НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж, Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. 2016 оны төлөвлөгөөгөө гаргаж, материалаа НЗДТГ-ын Стратегиийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 06 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргүүд болон нийслэлийн харьяа газруудад үүрэг болгов.  Дүүргүүдийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга барьж байгаа барилгын нөхцөлийг эцэслэн нэгтгэх ажил нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдээд явж байна. Дүүргүүд энэ талаархи мэдээллээ нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад яаралтай өгөхийг үүрэг болголоо. Мөн дүүргүүд худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах, тайлангаа гаргаж НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлэхийг үүрэг болгов. Харин нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй хамтран худалдан авалтын ажлын явцын талаар мэдээлэл бэлтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулга хийхийг даалгав. Зуны эхэн сар гарч байгаатай холбогдуулан хүүхдийн зусланд эхний ээлжийн амрагчдыг хүлээж авах бэлтгэл ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болголоо.  БОНХАЖЯ-наас санаачлан өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий уриан дор нийслэлийн дүүргүүд болон харьяа газрууд идэвхтэй оролцохыг бүх байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    21 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    14 цаг 53 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    14 цаг 59 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    15 цаг 2 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    15 цаг 10 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    15 цаг 29 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    16 цаг 17 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    16 цаг 50 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    17 цаг 21 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    17 цаг 51 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    18 цаг 9 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    18 цаг 15 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    18 цаг 45 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    18 цаг 56 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    18 цаг 59 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    20 цаг 10 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    20 цаг 26 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    21 цаг 0 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    21 цаг 6 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    21 цаг 18 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК