Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар байрны оршин суугчид зочид буудалдаа байрласаар байгаа юм. Өнгөрөгч бямба гарагт оршин суугчдыг гэрээс нь ойр зуурын хэрэглэлийг зөөлгөсөн байна. Тэд дахиад долоо хоног зочид буудалд байрлахаар болжээ.
16 дугаар байрны хөрсийг хүчитгэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батмөнх мэдээллээ. Одоогоор хүчитгэл хийх компанийг шалгаруулж байгаа юм. Маргааш шалгарсан компани хөрс хүчитгэх эхний цутгалт, зангидалт зэрэг нарийн ажлыг эхлүүлнэ. Тиймээс 16 дугаар байрны оршин суугчид долоо хоногийн дараа байрандаа орох эсэх нь шийдэгдэнэ.
Сэтгэгдэл (1)