Маргааш болох Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид оролцохоор Катарын Доха хотыг зорьсон талаар бид мэдээлсэн.
Гэвч манай тамирчид зорьсон газраа хүрч чадалгүй Дубайн онгоцны буудал дээр саатуулагджээ.
Учир нь Чөлөөт бөхийн холбоо баг тамирчдын мэдүүлэг, нэрсийг буруу мэдүүлснээс ийнхүү тамирчид хил дээр саатуулагдаж өчигдөр Монголдоо буцаж ирсэн талаар албан бус эх сурвалж мэдээллээ.
Харин тамирчид тэмцээндээ амжиж очих үгүй нь тодорхойгүй байгаа аж. Уг нь Д.Гомбодорж 74 кг, тамирчин Д.Хүдэрбулга 97 кг-ийн жинд энэ сарын 07-ны Пүрэв гаригт, тамирчин Н.Золбоо 125 кг-ийн жинд зургааны Лхагва гаригт барилдах хуваарьтай байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)