Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад 100 оюутныг суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.
Сонгон шалгаруулалтад БНХАУ-ын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж буй Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд энэ сарын 18-ны дотор бүртгүүлнэ.
Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулах юм. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлэх аж.