Улаанбурхны халдвар намжихгүй байгаагаас сурагчдыг эрт амраана гэсэн яриа гараад байгаа. Тэгвэл албаны эх сурвалж уг яриаг үгүйсгэж, сурагчдыг хуваарийн дагуу амарна гэдгийг онцолжээ.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр хүйтчний эрч чангарч, ханиад томуу их гарсан болон орон нутгийн сурагчидад мал төллөх үеэр эцэг, эхдээ туслах боломж олгохын тулд II, III улирлын амралтад өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэ нь хичээлийн жил дуусах хугацаанд хамааралгүй аж. Иймээс сурагчдын зуны амралт хуваарийн дагуу ирэх зургаадугаар сарын 6-наас эхлэх нь ээ.
Д.Дуулим