Дүүргийн 2 дугаар прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн захиргааны хяналтанд байгаа тэнссэн, ял хойшлуулсан, ял эдэлж байгаад хугацааны өмнө тэнсэн суллагдсан 42 этгээдэд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн талаар яриа таниулга хийсэн байна.