Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” нэг сарын аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аяны нээлт өнөөдөр Эрх чөлөөний талбайд боллоо. Энэ үеэр иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор чанарын шаардлага хангаагүй, эрсдэл бүхий хүнсийг танилцуулав.
Энэхүү аянд улсын хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хамрагдана. Аяны хугацаанд МХЕГ-аас батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг эрсдлээс сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, зөвлөн туслах, сургалт судалгааны ажлыг зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл (1)