Германы Лейпцийн их сургуулийн доктор, профессор Михайэл Халлерийн "Мэдээллийг нягтлахуй" номын нээлт өнөөдөр боллоо.
Эл номыг орчуулагч Х.Ариунчимэг орчуулан, Н.Батжаргал редакторлож сэтгүүлзүйн салбарынхан, сэтгүүлч, сэтгүүлч мэргэжлээр суралцагчдын гарт хүргэж байна. Энэхүү ном нь анх 1983 онд хэвлэгдэж байснаас хойш 7 удаа шинэчлэн хэвлэгдэж байгаа аж. Шинэ хэвлэлт бүрт сэтгүүлзүйн салбарт гарч байгаа өөрчлөлт, сэтгүүлзүйн сургалтад бий болж буй шинэлэг зүйлсийг тусгадаг байна.