Нийслэлийн Баянгол дүүргийн "Ачлал" их дэлгүүрийн арын 16 дугаар байрны оршин суугчдыг өнөөдөр амьдрах гэр оронгүй гудамжинд гарах дээрээ тулаад байгаа.
Тэднийг ийм байдалд оруулсан “Би Жи Би Жи” компанид уг газарт барилга барих зөвшөөрлийг 2008 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон байдаг бол 2012 оны долоодугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас 18 давхар барилгын ажил эхлүүлэхийг зөвшөөрсөн байдаг.
Одоогоор 16 дугаар байранд нарийвчилсан дүгнэлт хийх шинжээчдийг томилоод байгаа бөгөөд уг барилгын суурийг бэхжүүлэх ажил өнөөдрөөс эхлэх нь ээ. хийх юм байна. Улмаар суурийг бэхжүүлсэний дараа иргэдийг нүүлгэн шилжүүлж буцаад байранд нь оруулах аж. Гэвч иргэдийн хувьд хэзээ нурж, эвдэрэх бол гэсэн айдастай байгаагаа онцолсоор байна.
Д.Ундрах /24tsag.mn/