Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх "Улаанбаатар глобал шэйперс нийгэмлэг", "Техник технологийн дээд сургуулийнхантай хамтран "Монгол гэр" төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Мартагдаж буй нүүдэлчдийн соёлоо хойч үедээ өвлүүлэх, заавал судлах хичээлийн хөтөлбөрт монгол гэрээ барьж сурахыг багтаах зорилготой төслийн энэ сарын 29-нд болно. Тусгайлан багасгасан, хөдөлмөрийн хичээлд гарын авлага болох гэрүүдийг эхний ээлжинд 60 сургуульд бэлэглэхээр болжээ.
Д.Дуулим