Хаврын цэрэг татлага эхлээд удаагүй байхад шинэ цэргүүд эхнээсээ улаанбурханаар өвчилж эхэлжээ. Мөн түүнчлэн БХИС-ийн оюутнууд ч өвчилж эхэлсэн байна. Цэргийн төв эмнэлгийн ачаалал их байгаа тул улаанбурханаар өвчилсөн шинэ цэрэг, оюутнуудыг тухайн анги нэгтгэл дээр хөл хорио тогтоон эмчилж байгаа бөгөөд хүндэрснийг нь хэвтүүлэн эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим