Дүүргийн 3 дугаар прокурорын газраас 1, 2, 3, 4, 5 дугаар хороодод Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2015 оны эхний улирлын байдлаар шалгаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар зохион байгуулсан ажил, хүрсэн үр дүнтэй танилцан цаашид анхаарах асуудлын талаархи танилцуулгыг дүүргийн ИТХурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Өнөржаргал болон дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нарт хүргүүлжээ.
Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлууд болон тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэхээр дүүргийн прокурорын газраас 1, 3, 4 дүгээр хорооны Засаг дарга нарт прокурорын мэдэгдэл хүргэсэн бөгөөд мэдэгдлийн мөрөөр зохион байгуулсан ажлыг эргэж тооцох ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/