Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 11, аврах ажиллагааны 1 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тухайлбал:
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон Лаа 12 дугаар гудамжинд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн тасгийг очиход айлын хашаанд 1 га газарт хөрсний өнжмөл өвс шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 81 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академийн дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тасаг унтраажээ.
Д.Ундрах /24 tsag.mn/