Цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас хүлээн авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очих шаардлагатай.
Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчоо 31-р сургууль дээр байрлана. Дотоодын их дээд сургуульд сурч байгаа оюутан сурагчид сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт болон бусад нотлох баримт бичгүүдийг бүрдүүлж ирэх ёстойг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас мэдээллээ. Цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан иргэд тогтоосон хугацаанд бэлэн байж үүргээ биелүүлэхийг албаны хүмүүс анхааруулж байна. Цэрэг татлага гурав хоног үргэлжилнэ.
Т.Сар