2015.5.9, Бямба гараг / Билгийн тооллын: 20
Хаврын адаг цагаан луу сар
Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин тахиа өдөр
Аргын тооллын: 2015.5.9, Бямба гараг
Наран ургах шингэх: 05.39-20.19
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэгх буюу засуулахад тохиромжгүй.