Өнөөдөр арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд 14.00 цагт эхэлнэ. Уг барилдаан Хүнсний манлай үйлдвэр "Арвайн үндэс" компанийн нэрэмжит дор болох юм. Эл барилдааныг 1991 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн уламжлалтай юм.
Барилдаанд нийт улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглох юм байна. Түрүү бөх 3 сая, үзүүрлэсэн бөхөд 2 сая төгрөгийн байтай.
Т.Энхэлээ