Эх орны дайны түүхэн Ялалтын 70 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд Орос улс даяар өргөн дэлгэр болж байна. Хамгийн гол арга хэмжээ нь мэдээж хэрэг 5 дугаар сарын 9 -ний Москвагийн Улаан тайлбан цэргийн парад юм.
Түүнээс гадна ялалтын баярын өдөр Улаан талбайд бас нэг томоохон арга хэмжээг зохион явуулах гэж байна. Бүс нутгийн эх оронч- олон нийтийн байгууллагуудын санаачилгаар “Бессмертный полк” ( “ Мөнхийн хороо”) жагсаал болно. Жагсагчид Эх орны дайнд тулалдаж явсан өөрсдийн төрөл, төрөгсөд ахмад дайчдын хөрөг зургийг барьж жагсах юм. Энэ арга хэмжээ нийслэл Москвад төдийгүй Оросын өөр бусад олон арван хотуудад болон гадаадын орнуудад болно. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар, энэхүү арга хэмжээний гол зорилго эх орон, газар шороо , хүн төрөлхтөний ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэж явсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэхэд “ оршиж байна. Москвагийн “Мөнхийн хороо” арга хэмжээнд оролцохоор 200 мянган хүн цахим шуудангаар бүртгүүлжээ. Жагсаалыг оросын “Первый канал”,” Россия -24” телевизийн сувгууд шууд нэвтрүүлнэ.