БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл эхлээд байгаа гэх шум олон нийтийн дунд тархсан. Тэгвэл үүнийг албаныхан үгүйсгэж байна. Тодруулбал, энэ жилийн хувьд БНСУ болон Монгол Улсын Хөдөлмөрийн яам хооронд байгуулах Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх санамж бичгийг сунгах хүртэл түр хугацаагаар хойшилсон байна. Тиймээс энэ сарын сүүлээр Солонгос явах хүсэлтэй иргэдээс авах хэлний шалгалтад бүртгэж эхлэх нь ээ.
Д.Дуулим