Монголд зохиогдож байгаа барилгын олон арга хэмжээнүүд дундаас худалдан авагч, барилгын ханган нийлүүлэгч, барилгын компаниуд нэг дор төвлөрч шийдвэр гаргах эрх бүхий төлөөлөгчдийг онилж татан оролцуулдагаараа “Builder and Supplier 2015” хурал, үзэсгэлэнгийн гол онцлог юм. Тус хурал, үзэсгэлэн нь олон улсад зохиогддог бөгөөд энэ жил Монгол улсад анх удаа 2015 оны 6-р сарын 19, 20-нд зохион байгуулагдаж байна.
Форум, үзэсгэлэн нь Монголын барилгын салбарын бүтээгдэхүүн, ханган нийлүүлэлтийн чанарыг дээшлүүлэх, худалдан авагчдад зөв мэдээлэл хүргэх, үндэсний барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийг барилгын салбарын зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, ногоон барилгын стандарт, хянлатыг хэрхэн хийх, худалдан авагч, ханган нийлүүлэгч болоод барилгын компаниудын хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зорилгоор “Барилгын салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргая” уриан дор явагдана.
Барилгын бизнес эрхлэгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 99081050, 77076999 эсвэл http://builderandsupplier.org/ – руу хандах боломжтой гэнэ.