Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн болон хувийн хэвшлийн дунд сургууль, цэцэрлэгүүдэд ажилтнуудыг нийгмийн даатгалд хамруулах байдлыг шалгажээ. 125 сургууль, цэцэрлэг хамрагдсанаас хувийн хэвшлийнхний 65 хувь нь үндсэн цалингаар цалинжуулдаггүй, Засгийн газрын тогтоолоор баталсан нэмэгдлүүдийг олгодоггүй зөрчил илэрсэн байна. Мөн нийгмийн даатгал төлдөггүй Лусын дагина, Лидер, Номч, Сейнт поул, Шинэ хотхон, Номуун зэрэг сургууль, цэцэрлэгт 4.2 сая төгрөгийн акт тогтоожээ.
Д.Ундрах /24tsag.mn/