Тахарын албаны удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд Тахарын ерөнхий газар болон орон нутаг дахь тойрог, хэсгийн дарга нар оролцож, хийсэн ажлаа тайлагнаж, дадлага туршлагаа бусадтайгаа хуваалцсан юм.
Түүнчлэн зөвлөгөөний үеэр цаашид хэрхэн ажиллах, орон нутагт ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх, ажилтан алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэхийн тулд хэрхэх зэрэг олон асуудлыг хөндөн ярилцлаа. Мөн зөвлөгөөний үеэр гурван тойрог, зургаан хэсгийг шилдгээр шалгаруулж, батламж гардуулан өглөө.
Сэтгэгдэл (2)