Чөлөөт бөхийн дасгалжуулагчид болон холбооны зарим албан тушаалтнууд, тамирчид санал нэгдэн “Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах “Түр хороо” байгуулжээ. Тэд энэ тухайгаа маргааш “Монгол ньюс” мэдээллийн төвд 12.00 цагаас мэдээлэхээр болсон байна.
Энэ үеэр МЧБХ-той холбоотой зарим баримтыг дэлгэж, холбооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тамирчин, дасгалжуулагчдын тэмцээн, уралдаанд оролцох эрх, боломжийг зөрчиж байгаа зэрэг бусад асуудлыг хөндөн дэлгэх аж. Үүнийхээ дараа Түр хорооны гишүүд МЧБХ-нд Шаардах бичиг хүргүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл (1)