Ховд аймгийн прокурорын газраас санаачлан 2015 оны 04 дүгээр сарын 16-наас 30-н хүртэл тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Ховд их сургууль, Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар сургууль, “Ховд Азза” төрийн өмчит компани, Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа Ховд аймаг дахь Нисэх буудал, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар прокурорын газраас 2014 онд хийж гүйцэтгэсэн жяналтын ажлыг товч танилцуулаад, аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл, архи, тамхины хор уршиг болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль сэдвүүдээр сургалт, яриа таниулга хийсэн байна.
Мөн тухайн байгууллагад гарсан гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэрхэн оролцох талаар мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултанд хариулт өгчээ.