Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны хил залгаа сумдын мал, модны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнд Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн төвд оролцжээ.
Энэ зөвлөгөөнд Хөвсгөл аймгийн прокурорын газрын туслах прокурор О.Хадбаатар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал нар оролцож, “Мал болон модны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр илтгэл тавилаа. Мөн зөвлөгөөний явцад прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага материалыг иргэдэд тарааж өгсөн байна.