Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “Бүгийн хэв” гэдэг газарт хаваржиж байгаа иргэн Д-н эхнэр 25 настай Б, хоёр сартай хүүхдийн хамт энэ сарын 11-нд сураггүй алга болсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.
Тэгвэл алга болсон эмэгтэйг өнөө өглөө олсон байна. Тэрбээр гэрийнхэндээ хэлэлгүй хоёр сартай хүүхдээ аваад хамаатныдаа очсон байсныг эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим