Улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 77.3 хувь буюу 16.6 сая эх мал төллөжээ.Үүнээс 16.3 сая төл буюу 39.7 мянган ботго, 276.6 мянган унага, 625.2 мянган тугал, 8.3 сая хурга, 7.1 сая ишиг хүлээн аваад байна.
Мал төллөлт өмнөх долоо хоногоос 1.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.0 хувьтай байгааг ХХААЯ-наас мэдээллээ.
Т.Энхэлээ