Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ-тай хамтран өнөөдөр ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдууланхамтран ажиллаж буй болон хамтран ажиллах сонирхолтой хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт хийсэн юм.
Уулзалтын үеэр талууд саналаа солилцож, хэлэлцээрийн хүрээнд олгогдож байгаа худалдааны хөнгөлөлтүүд болон бусад компаниудын туршлагаас хуваалцав.
Аж үйлдвэрийн сайд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, үр шимийг хүртэх нь монголын хувийн хэвшлийнхэн гэдгийг онцолсон. Дараагийн уулзалт Япон улсад ирэх сарын сүүлээр хоёр талын бизнес эрхлэгчдийн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.