Өнөө шөнө Хангайн нурууны өвөр бэлээр ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна. Мөн төв, говь, зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд зарим газраар, 14-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр,14-нд ихэнх нутгаар сэрүүснэ.