Энэ оны зам засварын ажил эхлэхтай холбогдуулан зарим замыг ирэх ням гаригаас хааж эхлэх нь. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн 1, Гэндэнгийн гудамж буй Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас зүүн тийш Олимпийн гудамж хүртэлх автозамын хөдөлгөөнийг энэ сарын 17-ны 22.00 цагаас 22-ныг хүртэл хаахаар болжээ. Тус замын хучилтын ажлыг энэ үеэр гүйцэтгэх юм байна.
Т.Энхэлээ