Сүхбаатар аймагт Хэнтий, Дорнод аймгийн хил залгаа сумдын хэсгийн төлөөлөгч нарын “Мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагаа сэдэвт сургалт зөвлөгөөн 2015 оны 05 сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уг зөвлөгөөнд аймгийн прокурор Б.Очбадар “Хил залгаа аймаг, сум дамжин үйлдэгдэж буй малын хулгайн болон хээрийн түймэртэй холбоотой гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарвал зохих асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгчээ.
Зүүн бүсийн аймгуудад аймаг, сум дамжин мал хулгайлах гэмт хэрэг өссөн түүнчлэн хээрийн түймэр аймаг дамжин гарснаар бусдад хүнд хор уршиг учруулж, шүүхээр шийдвэрлүүлэхэд багагүй хүндрэл, бэрхшээл гарч байгаа тул энэ зөвлөгөөн цаг үеэ олсон, ач холбогдолтой зөвлөгөөн болжээ.