Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас 2015 оны тавдугаар сарын 13-ны өдөр нийт прокурор, ажилтнуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулжээ. Уг сургалтыг Аврах гал унтраах 17 дугаар ангийн захирагч Т.Цэрэннямаар ахлуулсан гал сөнөөгч нартай хамтран галын аюултай нөхцөл байдалд бий болсон үед галын аюулыг хэрхэн таслан зогсоох түүнээс урьдчилан сэргийлэх талаар бодит байдал туршиж үзэн, урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж, хүн нэг бүрийн хийх ажлыг тодорхой болгосон үр дүнтэй сургалтыг зохион байгуулсан байна.