Булган аймгийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2015 оны тавдугаар сарын 08-ны өдөр Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Ж.Нарантуяа, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Б.Мөнхтулга, программист Ц.Одбаатар нар Булган сумын Щетинскийн нэрэмжит 1-р дунд сургуулийн 11-р ангийн сурагчдад хүүхдийн эрхийг хамгаалах тухай, архины хор уршигийн тухай, хүүхдийн эрхийн үндсэн зарчим, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тухай, хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар сургалт, яриа таниулга хийжээ.
Тухайн яриа таниулгаар хүүхдүүдийн асуусан асуултанд хариулж, хүүхдүүдтэй хамтран ярилцаж санал бодлоо чөлөөтэй хуваалцсан нь үр дүнгээ өгсөн байна. Тус Прокурорын газар нь Булган аймгийн хэмжээнд бүх цэцэрлэгийн багш нар болон сургуулийн нийт сурагчдад хүүхдийн эрхийг хамгаалах талаар прокуроруудаас сургалт, яриа таниулга хийж эхлээд байна.