НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам батлах, Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох зэрэг 11 асуудлыг хэлэлцэх юм. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол барьж байгуулах, шашны байгууллагуудын хугацаа сунгаж, Налайх хотын захирагчийг хангах сонгуулийн товийг зарлах гэнэ.
Д.Дуулим