Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эхэлж, энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр бүртгэл өнөөдөр дуусах юм.
Нэгдүгээр ангид 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлж байгаа бөгөөд 5 настай буюу 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэнэ.
Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 5963 суралцагч, 9 дүгээр ангийг 20114 суралцагч төгсөх юм. 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх зургаан настай 27614 хүүхэд, 10 дугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарсан бөгөөд сургуулиудад 380 орчим бүлэг нэмэгдэхээр байна.