ГЭР БҮЛ бол хүнийг хамгаалагч хэрэм цайз, хамгийн аюулгүй, баяр хөөр бэлэглэгч, нийгмийн элдэв сөрөг бүхнийг мартуулах, түүнд автахгүй байх цорын ганц орчин.
Хүүхэд заавал эцэг эхийн эсвэл асран хамгаалагч хэн нэгний зөв нөлөөлөл, ухаалаг заавар зөвлөмжөөр өөрийгөө бүтээдэг. Гэр бүлд хүчирхийлэгч хэн нэгэн байна гэдэг нь хүүхдийн болон гэр бүлийн бусад гишүүдэд байнгын айдас түгшүүр, үзэн ядалтыг авчирдаг.
Гэр бүлийн хүчирхийллийг бий болгохгүй байх, түүнээс сэргийлэх хамгийн энгийн арга зам бол хайрлах, хүлээцтэй хандах, эрх тэгш ярилцах, хамтран шийдэх.
"ҮЛ ҮЙЛД" Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг медиа үзэсгэлэн болж байна.