Дэлхий дахинаа “Олон Улсын Музейн Өдөр” –ийг жил бүрийн 5–р сарын 18- нд Олон Улсын Музейн Зөвлөл /ICOM /-өөс зохион байгуулдаг. 2015 оны музейн өдрийг “Музей тогтвортой нийгмийн төлөө” / Museum for a sustainable society / уриан дор зохиогдож байна. Энэ өдөр дэлхийн олон зуун музейнүүд нийтийг хамарсан сонирхолтой ажлууд зохиодог.
“Олон Улсын Музейн өдөр”т зориулан улсын музейнүүдэд зохиогдох олон нийтэд зориулсан ажлууд:
5 сарын 18нд:
Улсын музейнүүд
11 цагт Богд хааны ордон музейд: Олон улсын музейн өдрийн музейнүүдийн нэгдсэн нээлтийн ёслол ба “ Социалист ахуй” үзэсгэлэнгийн нээлт .
10-13 цагт Төрийн түүхийн музейд: “Хүннүгийн үеийн хүүхдийн тоглоом” үзэсгэлэн ажиллана. Боловсролын ажлууд зохиогдоно.
15 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “Урлалд мөнхөрсөн Занабазарын таван дүр” үзэсгэлэнгийн нээлт.
14 цагт Монголын Театрын музейд: “Түмэнд түгээх зар“ театрын зураг хуудасны үзэсгэлэнгийн нээлт
15-17 цагт Үндэсний музейд: Аялал жуулчлалын байгууллагуудтай уулзалт, ярилцлага зохионо.