Өнөөдрийн байдлаар 115.6 мянган га-д үр тариа, үүнээс 112.7 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс, 0.8 мянган га-д хүнсний ногоо, 1.4 мянган га-д малын тэжээл, 10.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 130.2 мянган га-д тариалалт хийж 32.5 хувийн явцтай байна. Үүнээс үр тарианы тариалалт 35.2 хувьтай яваа бол төмс, хүнсний ногооны тариалалт 9.9-13.5 хувьтай байгаа юм.
Тариалалтын явц Хөвсгөл, Хэнтий, Орхон, Булган, Өвөрхангай аймгуудад 48.4-76.7 хувьтай байгаа бол Сэлэнгэ, Төв, Дорнод аймгуудад 33.4 -34.7 хувьтай, бусад аймгуудад 25.0-28.3 хувьтай явагдаж байна.