Монгол улсын аварга шалгаруулах 16 дахь удаагийн кикбоксын тэмцээн маргааш эхлэх нээ.
Тэмцээн энэ сарын 17-21-нд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар муат, тай, кикбокс төрлөөр болох бөгөөд тулаан Доорхи жингийн хуваарийн дагуу нээлттэй зохион байгуулагдах аж.
Өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчид гэсэн гурван ангилалд 36, 46, 51, 54, 57 кг гэсэн жингүүдэд болохыг зохион байгуулагчид хэлж байна. Мөн муатай боксын насанд хүрэгчдийн тэмцээн эрэгтэйчүүдийн 57 , 60, 63.5, 67, 71, 75 кг-ийн жигүүдэд болох бол эмэгтэйчүүд 48, 54, 60 кг гэсэн жингүүдэд тус тус өрсөлдөнө.