Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар, Гэрлэх ёслолын ордон “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч энэхүү өдөр хүмүүний амьдралд тохиолдох хамгийн аз жаргалтай торгон агшнаа гэр бүл, хамт олонтойгоо хуваалцаж хуримын ёслол үйлдлээ.