Өнөөдөр олон улсын музейн өдөр тохиож байна. Анх 1977 онд Москвад Олон улсын музейн зөвлөлийн ХI ерөнхий бага хурал болж, Олон улсын музейн өдрийг бий болгожээ. Ингээд 1978 оны тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдрийг дэлхийн 150 гаруй оронд анх удаа тэмдэглэж, түүнээс хойш жил бүр энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн билээ.
Манай улсын хувьд энэ жил энэхүү өдрийг “Музей тогтвортой нийгмийн төлөө” уриан дор тэмдэглэж байна. Олон улсын музейн өдрийн хүрээнд Монголын Үндэсний Музейн нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж буй юм.