Сүхбаатар аймгийн Боловсрол соёлын газраас үндэсний монгол бичгээ дээдлэх, хэрэглээ болгох зорилгоор зохион байгуулсан ”Үндэсний бичиг соёлын өдөр” арга хэмжээ амжилттай явагдаж өндөрлөжээ.
Тус арга хэмжээнд Сүхбаатар аймгийн прокурорын газрын туслах ажилтан Э.Тулгаа, ня-бо Л.Туул, даргын туслах Ц.Шүрэнцэцэг, үйлчлэгч П.Төгсжаргал нар оролцсон бөгөөд 3-4 нүүр монгол бичгээр алдаагүй, цэвэр сайхан бичсэн эх бэлтгэн, 30-40 үгтэй эх чээжээр бичиж, криллээс монгол бичигт хөрвүүлэн, бийрээр уран бичлэг хийж оролцсон ба 3 бүтээлийг жаазлан хүргүүлсэн нь шалгарч шилдэг бүтээлээр гаргасан үзэсгэлэнд оролцсон байна.