Энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд нийслэлийн 66 мянга 616 хамрагдаад байна.
Дүүргүүдийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын 131 байнгын цэг, цэцэрлэгүүдээр 326 түр цэг, бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэх 106 явуулын цэгээр нэмэлт дархлаажуулалтыг хийж, витамин А уулгах аян өрнөөд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66 мянга 616 хүүхэд хамрагдсан бөгөөд 15 мянга 753 хүүхэд хамрагдах ёстой аж. Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5781 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр батлагдсан байна.