Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо

2015-5-18
0
ЖИРГЭХ

         Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.

 

Харин нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.  Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,

 

    Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлд хяналт, шинжилгээ хийж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан. Нийслэлд эрх шилжсэн нийт 309 ажил хэрэгжиж байна. Үүнээс:

 

    НХААГ - 119 төсөл арга хэмжээ
    Дүүргийн худалдан авах ажиллагааны албад - 65 төсөл, арга хэмжээ
    Нийслэлийн харьяа агентлагууд - 125 төсөл, арга хэмжээ
    Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар - 119 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа.

Нийт ажлын 16 хувь нь гэрээ байгуулагдсан. Ажлын явц 6 хувьтай байна.

 

     Мөн мэргэжлийн байгууллагууд нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийг шуурхай гаргаж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд нэгдсэн мэдээллийг танилцуулсан.


    Нийслэлийн ЗДТГ-ын 9 хэлтэс, 9 дүүрэг, 59 хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар нийт 77 байгууллагад 2016 оны нийслэлийн хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгмийн зорилтын саналыг авах албан бичгийг хүргүүлсэн. Мөн www.ulaanbaatar.mn сайтад санал авах хуудсыг байршуулж байгууллагуудаас албан бичиг болон цахим хуудсаар санал авч байна. Хэрэгжилт одоогийн байдлаар 20 хувьтай явж байна.


    Хүүхдийн зусланд эхний ээлжийн амрагчийг хүлээн авах бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэг өгсний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зэрэг мэргэжлийн 5 байгууллагын хамтарсан уулзалтыг зохион байгуулж хүүхдийн зусланг эхлүүлэх үйл ажиллагааны тухай  захирамжийн төслийг боловсруулан, танилцуулж санал авах шатандаа явж байна.


    “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” уриатайгаар мод тарих аяныг улс орон даяар зохион байгуулж нийслэлийн төвийн 6 дүүрэгт тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гаргаж 18 байршилд мод тарилаа. Оюутан залуусын төлөөлөл сайн дурын “Эко элч” нарыг төвийн 6 дүүрэгт ажиллуулсан. Эко элч нар нь иргэд олон нийт, залууст мод тарих талаар заавар зөвлөгөө өгч, түүний ач холбогдлыг таниулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. 2015 оны 05 дугаар сарын 09-нд нийслэлийн хэмжээнд нийт 23267 иргэд, 1341 аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотойгоор нийт 234,037 ширхэг мод, бут сөөг тарьсан байна.


    Нийслэлийн Засаг даргын А/314 дүгээр захирамжийн дагуу 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулагдах шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах болзолт уралдааныг зарлан төлөвлөгөөт ажлууд хугацаандаа хийгдэж байна.

 

Харин нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Улаан бурхан” өвчний дэгдэлт болон үзүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Халдвар судлалын Үндэсний төвд 750 хүн эмчүүлж байна. Тархалт 6 дүүрэгт байгаа. Энэ жилийн дэгдэлтийн зураглалаас харахад залуу нас буюу оюутнуудын дунд их байна. Одоогоор 506 оюутан өвдсөн. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран 05 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд нэмэлт вакцинжуулалтыг 05 сартайгаас 6 нас хүртэлх бүх хүүхдэд хийж байна. Нийслэлийн хэмжээнд 170 мянган хүүхдэд хийнэ. Одоогийн байдлаар дархлаажуулалтын байнгын 131, түр 236, явуулын 106 цэг ажиллаж байна. Эхний 3 өдрийн байдлаар вакцинжуулалт 25 хувьтай байна.

 

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг  Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, 06 дугаар сарын 01-нд Чингисийн талбайд Олон Улсын хүүхдийн өдрийг зохион байгуулна. Нийслэлийн Засаг даргын А/404 дүгээр захирамжийн дагуу ажлын хэсэг хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. Мөн бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг ирэх 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн дүүргүүд болон харьяа газар, агенлаг нар идэвхитэй оролцохыг үүрэг болголоо. Иргэд зуслан гарч байгаатай холбогдуулан үйлчилгээний байгууллагууд зуслангийн үйлчилгээг хэвийн болгоход анхаарч ажиллахыг үүрэг болгов. Харин “Улаан бурхан” өвчний дэгдэлт болон үзүүлж байгаа арга хэмжээг сайн авч, зохион байгуулалттай ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    7 цаг 58 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    8 цаг 4 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    8 цаг 7 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    8 цаг 15 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    8 цаг 34 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    9 цаг 22 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    9 цаг 55 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    10 цаг 26 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    10 цаг 56 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    11 цаг 14 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    11 цаг 20 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    11 цаг 49 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    12 цаг 1 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    12 цаг 4 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    13 цаг 15 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    13 цаг 31 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    14 цаг 5 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    14 цаг 11 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    14 цаг 23 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    14 цаг 35 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК