Яг одоо Төрийн ордонд гал гарч байна. Гал хоёр давхар дахь Засгийн газрын хуралдааны танхимаас эхэлж гарчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Засгийн газрын хуралдааны танхимын цахилгааны утсыг сольсноос болж гал гарсан байна. Гал хуралдааны танхимаас дээш гарч УИХ-ын даргын өрөө рүү оржээ.
Яг одоогийн байдлаар Төрийн ордноос ажилчдыг гаргаж эхэллээ. Хоёр болон гурван давхар битүү утаат байдалтай байна. Ордны хашаанд бүх хүмүүсийг гаргаад байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)