Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой хээрийн түймэр гарчээ.
Тэдгээрийн дундаас гамшгийн хэмжээнд хүртлээ түймэрт өртсөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн малчид, тариаланчин өрхүүд туслах тусламжийн цуваа хөвөрсөөр байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр нийслэлийн ЕБС-ийн сурагчид “Хайрын будаа” аяныг сургууль бүртээ өрнүүлэн гудас, хөнжил, будаа, гурил, гоймон зэрэг өөрсдийн хэмжээнд өгч болох хүнс, эд зүйлсийг цуглуулснаа Улаан загалмайн төлөөлөгч нарт гардуулан өгсөн байна.
Сурагчид нийтдээ 26 мянган эсгий гудас, 27 мянган хөнжил, 15 тонн цагаан будаа, тонн гаруй гурил, нэг боодол хувцас, 35 ширхэг ургамлын тос зэрэг сэтгэлийн илгээмж цуглуулжээ.