ОХУ-ын Хабаровск хотноо болсон боксын А зэрэглэлийн олон улсын тэмцээнд тулалдсан манай тамирчид ганзага дүүрэн иржээ.
Манай боксчид хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. 56 кг-ын жинд Э.Идэрхүү, 69 кг-ын жинд О.Батзориг нар алтан медалийн эзэд болжээ.
Харин Г.Ган-Эрдэнэ, Д.Отгондалай, Б.Чинзориг, Н.Шинэбаяр нар мөнгөн медаль хүртсэн бол З.Энхзориг хүрэл медалийн тавцанд зогсчээ.
Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр нар ажилласан байна.