Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
11:30 цагт Пума зочид буудлын хурлын зааланд Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний анхдугаар зөвлөгөөн болно.
М.Энхсайхан сайд МҮАН-ын байранд 10.00 цагт “Ухаажсан улс төр ба Монгол төрийг урлах нь” сэдэвт мэдээлэл хийнэ.
Автомашин зөөж шилжүүлэх, дугуй түгжих үйл ажиллагаанаас хохирсон иргэдийг хамгаалах ажиллагааг эхлүүлэх боллоо. Энэ талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр ШӨХТГ-ын зааланд 11.00 цагаас болно.